Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 10 сарын 1-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэбулган, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 0,5-3,0 градус дулаан, бусад сумдын нутгаар -0,3- 2,8 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө Хашаат суманд 23,0 градус, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх , Батцэнгэл сумдад 21 градус, бусад сумдын нутгаар 15,0-19,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хангай суманд 19,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 13,0-17,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт сумдын нутгаар 1,0 градус хүйтнээс, 6,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Хайрхан сумын нутгаар 39,0 градус, Эрдэнэбулган суманд 37,0 градус, Эрдэнэмандал , Батцэнгэл сумдын нутгаар 35,0 градус, ӨндөрУлаан сумын нутгаар 34,0 градус, Хашаат, Төвшрүүлэх сумдын нутгаар 33,0 градус, бусад сумдын нутгаар 26,0-31,0 градус дулаан байлаа. Хөрсөнд шөнөдөө Эрдэнэбулган суманд 21,0 градус , Хангай суманд 20,0 градус, бусад сумдын нутгаар 15,0-19,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж халсан өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1-6 өдөр хур тунадас орж, 1,2 - 15,9 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Жаргалант суманд 15,9 мм, хамгийн бага тунадас Хайрхан суманд 1,2 мм унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 5 - 22 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 22 метр, Эрдэнэбулган, Өлзийт сумдын нутгаар секундэт 14 метр, Тариат, Булган сумдын нутгаар секундэт 12 метр, Өгийнуур суманд секундэт 11 метр, Жаргалант суманд секундэт 10 метр, бусад сумдын нутгаар секундэт 5-9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 4 өдөр, Эрдэнэбулган, Тариат, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 2 өдөр, Жаргалант суманд 1 өдөр ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 10-р сарын 7-нд цас орж цасан бүрхүүл тогтсон бөгөөд 10-р сарын 10 - ны өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр Тариат, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Цахир сумдын нутгаар цасгүй, Төвшрүүлэх суманд цасны зузаан 10 см, Чулуут суманд цасны зузаан 5 см, бусад сумдын нутгаар 1-4 см зузаан цастай байна. Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Чулуут сумдын нутгаар цасны дундаж нягт 0,14-0,28 г/см3 байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, өвс хадлан бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа